Ховд сумын Баянбулаг багийн иргэдийн нийтийн жишиг хуралдаанд 200 гаруй хүн оролцов



Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлд орон нутгийн хөгжлийг дэмжих зорилго бүхий сантай байхыг 2011 онд тусгаснаар иргэд өөрсдөө сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан шийдвэр гаргах үйл явцад оролцдог болсон. Тэгвэл Тогтвортой амьжиргаа-3 төслөөс Ховд аймгийн найман суманд 2020 онд ОНХС-аар хийгдэх төсөл, хөтөлбөрт санал авах, эрэмбэлэх, багийн иргэдийн нийтийн хурлыг өргөтгөсөн жишиг байдлаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Төлөвлөгөөний дагуу  Ховд сумын ИТХ, ЗДТГ, багийн ИНХ, Засаг дарга, Тогтвортой амжиргаа-3 төсөл хамтран энэ сарын 20-ны өдөр Ховд сумын Баянбулаг багийн иргэдийн нийтийн жишиг хуралдааныг амжилттай зохион байгууллаа. Хуралд Ховд сумын ИТХ, Засаг дарга, Баянбулаг болон бусад багийн ИНХ-ын дарга, Засаг дарга, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөллөөс бүрдсэн 200 орчим хүн оролцож ирэх онд ОНХС-ийн хөрөнгөөр багтаа  ямар ажил хийх талаар саналаа гаргаж зөвлөлдлөө.

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ