“ХОВД-2019” Жүдо бөхийн барилдааны өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ



Ховд аймгийн Дарви сумын харьяат, “МОСКВА-80” Зуны олимпийн XXII их наадмын Хүрэл медальт, Монгол Улсын начин, Монгол Улсын гавьяат тамирчин Равдангийн Даваадалайгийн нэрэмжит тус тэмцээнд Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 49 багийн 700 орчим тамирчид 2005-2007, 2008-аас дээш гэсэн 2 насны ангилалаар оролцож, 122 багц медалийн төлөө өрсөлдөж байна.



Аймгийн БТСГ-т зохион байгуулж буй тус тэмцээний нээлтийн арга хэмжээг өнөөдөр ёслол төгөлдөр зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, Биеийн тамир, спортын газрын дарга Цэдэнбал нарын удирдлагууд, Монголын Жүдо бөхийн холбоо, аймгийн Жүдо бөхийн холбооны төлөөллүүд оролцов. 

ВИДЕО:
















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ