Жүдо бөхийн барилдааны өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд 700 орчим тамирчин оролцож байна



Жүдо бөхийн барилдааны өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 05-р сарын 18-19-ний өдрүүдэд Ховд аймагт болно. Ховд аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын газар, Монголын Жүдо бөхийн холбоо, аймгийн Жүдо бөхийн холбоо хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 44 багийн 700 орчим тамирчид 2005-2007, 2008-аас дээш гэсэн 2 насны ангилалаар оролцож, 122 багц медалийн төлөө өрсөлдөнө. Энэ удаагийн тэмцээнийг Ховд аймгийн Дарви сумын харьяат, “МОСКВА-80” Зуны олимпийн XXII их наадмын Хүрэл медальт, Монгол Улсын начин, Монгол Улсын гавьяат тамирчин Равдангийн Даваадалайгийн нэрэмжит болгон зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм. 


Энэхүү тэмцээнийг зохион байгуулагчид өнөөдөр багш, дасгалжуулагчид, шүүгчдийг оролцуулан техникийн зөвлөгөөнийг зохион байгуулж анхаарах асуудлын талаар ярьж танилцууллаа. Тэмцээнийг маргааш өглөө 09:00 цагаас аймгийн БТСГ-ын спорт зааланд эхлүүлэх ба "ОЛОН ЯСТНЫ ТЕЛЕВИЗ"-ийн уран бүтээлчид телевиз, телевизийн цахим хуудсаараа шууд дамжуулан үзэгчдэд хүргэнэ.  








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ