Ховд аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд 8 багийн 64 шатарчин оролцжээ



УИХ-ын гишүүн О.Батнасангийн  ивээл дор Ховд аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд Алтай, Манхан, Ховд сумын баг болон “Мянган хожил” клуб, Жаргалант сумын 7 дугаар сургууль, Лаборатори нэгдүгээр сургууль зэрэг 8 багийн 64 шатарчин оролцож,  оюун ухаанаа сорин өрсөлдөв.  
Тэмцээний тэргүүн байрт  “Мянган хожил” клубийн баг шалгарч, шилжин явах цомын эзэн боллоо. Харин дэд байрт  Ховд сумын баг,  гуравдугаар  байрт  Алтай сумын баг тус тус шалгарсан юм. 
Энэ удаагийн тэмцээний хамгийн залуу шатарчин нь  6 настай буюу “Мянган хожил” клубын шатарчин Б.Мөнгөнтулга байлаа. Мөн хамгийн ахмад шатарчин нь 73 настай буюу  Манхан сумын иргэн  П.Мөнхцол байв. Тус  тэмцээн  орон нутагт  шатрын спортыг  хөгжүүлэх,  түгээн дэлгэрүүлэх,  тамирчдыг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэнэ.  Тэмцээний үйл ажиллагааг аймгийн Шатрын холбоо, "Гэгээлэг Ховд" ХХХББ-ийн институт хамтран зохион байгуулснаараа онцлог юм.














Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ