Аймгийн Волейболын холбоо, Биеийн тамир спортын газар хамтран “Насанд хүрэгчдийн 2019 оны Волейболын аймгийн аварга шалгаруулах хаалттай тэмцээн”-ийг энэ сарын 3-6-нд зохион байгууллаа. Тэмцээнд Ховд аймгийн 16 сум болон Жаргалант сумын 12 багийн 20 ба түүнээс дээш настай иргэд буюу эрэгтэй 15, эмэгтэй 8 багийн 200 орчим тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. “Насанд хүрэгчдийн 2019 оны Волейболын аймгийн аварга шалгаруулах хаалттай тэмцээн”-ий эрэгтэй төрөлд: тэргүүн байрт Буянт сум, дэд байрт Магсаржав баг, гуравдугаар байрт Цамбагарав багийн тамирчид тус тус шалгарчээ. Харин эмэгтэй төрөлд: тэргүүн байрт Магсаржав баг, дэд байрт Манхан сум, гуравдугаар байрт Буянт багийн тамирчид тус тус шалгарч, шагналаа гардан авсан байна.ВИДЕО: Огноо: 5/6/2019 Төрөл: Урлаг, Спорт Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1971 Мэдээ таалагдсан: