Эрдэнэбүрэн сумын ерөнхий боловсролын сургууль төгссөн нийт төгсөгчид, Ховд аймгийн төв болон хөдөө орон нутагт ажиллаж амьдарч буй төгсөгчдийн нийтийн биеийн тамир, спортоор хичээллэх нөхцлийг бүрдүүлж, төгсөгчид болон нутгийн зөвлөлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, спортын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймаг дахь Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөлөөс 4 дэхь жилдээ спортын олон төрөлт тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Тэмцээний нээлтэд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга, Ховд аймаг дахь Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөлийн дарга Б.Сандагсүрэн, Эрдэнэбүрэн сумын Засаг дарга У.Цэрэгтогтох нарын удирдлагууд оролцож, тэмцээнд оролцогчдод спортын өндөр амжилт хүслээ.Тэмцээнд Эрдэнэбүрэн сумын ерөнхий боловсролын сургуулийн 1980-2013 оны төгсөгчдийн төлөөлөл болох 30 гаруй багийн 500 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.
Энэ жилийн спортын олон төрөлт тэмцээнийг Эрдэнэбүрэн сумын ерөнхий боловсролын сургуулийн 1980-1984 оны төгсөгчид гар бөмбөг, теннис, олс таталт, гар барилдаан, сагсан бөмбөгийн чөлөөт шидэлт гэсэн 6 төрлөөр зохион байгуулж аваргуудаа тодрууллаа.
ВИДЕО: