Зүүн бүсийн сумдын иргэдийн дунд Спортын наадам зохион байгуулав



Зэрэг сумын ИТХ, ЗДТГ хамтран сумдын залуучууд, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлэх, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн нэрэмжит Зүүн бүсийн сумдын Спортын наадмыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд Зэрэг суманд зохион байгууллаа. Спортын наадамд Зэрэг, Цэцэг, Дарви, Чандмань, Дөргөн сумаас 160 гаруй тамирчин оролцож, гар бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бөх, шатар гэсэн спортын 4 төрлөөр авьяас, ур чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.



Энэхүү спортын наадмыг зүүн бүсийн 5 сумын иргэдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна гэж зохион байгуулагчид онцолсон юм. Энэ спортын наадам нь уламжлалт үндэсний спортын төрлүүдийг хөгжүүлэх замаар залуучууд, иргэдийн эв нэгдлийг хангаж, харилцан туршлага судлах боломжийг бүрдүүлснээрээ онцлог байлаа. 



ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ