-Аргын тооллын 4 сарын 18. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /



-Аргын тооллын 4 сарын 18. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 14, хөхөгчин тахиа, тугчин-12 од, шороо суудал, 1 цагаан мэнгэ, хотол чуулганы барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:58-19:45
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал эд олох, төгс жаргалан болох маш сайн. Гэвч туулай, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Санасан хэрэг бүтнэ. Хэл ам намдаах, арга эвийг олох, түргэн үйлсэд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, ном номлох, сонсох, үр тарихад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ