Ховд аймгийн ГХБХБГ-ын ажлын хэсэг Буянт, Мянгад сумдад ажиллахаар "УНАДАГ ДУГУЙ"-тай замд гарлаа



Ховд аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Б.Баярсүхээр ахлуулсан ажлын хэсэг Буянт, Мянгад сумдад ажиллахаар дугуйтай аян замд гарлаа. Ажлын хэсгийнхэн “Иргэн төвтэй, ил тод ухаалаг газрын харилцаа” зорилтын хүрээнд сумдын газрын даамлуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, газар зохион байгуулалт, газрын кадастрын чиглэлээр орон нутагт хийж байгаа болон энэ онд хийгдэх ажлуудыг хэрэгжүүлэхэд мөрдөгдөж буй салбарын хууль тогтоомж, стандарт, дүрэм, журмыг сурталчлах, цаашид тулгамдаж байгаа асуудлын талаар сумдын удирдлагуудтай уулзаж, харилцан санал солилцох юм.

ВИДЕО: 




 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ