“Ховд Айтыс-2019” олон улсын наадмын шилдгүүд тодорлоо



Казах үндэстний “Наурыз”-ын баярыг угтан аймгийн Засаг дарга Б.Дүгэржавын ивээл дор 3-р сарын 18-ны өдөр харилцаа дууны “Ховд Айтыс-2019” олон улсын наадмыг амжилттай зохион байгууллаа.

Олон үндэстэн ястны өлгий Ховд аймагт Казах үндэстний биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлж, соёл, зан заншлыг сурталчлан, өвлүүлэн үлдээх зорилгоор зохион байгуулсан тус наадамд Казахстан Улсын Павлодар, Караганда, Дорнын Казахстан мужийн болон Баян-Өлгий, Ховд аймгийн 30 гаруй яруу найрагч (ахын) оролцсон юм.



“Ховд Айтыс-2019” олон улсын наадмын тэргүүн байранд Казахстан Улсын Астана хотоос хүрэлцэн ирж оролцсон Х.Хурмет, дэд байранд Өскемен хотын М.Фархат, гутгаар байрт Павлодар хотоос оролцогч Х.Айшуах, Тусгай байрт Павлодар хотоос оролцогч З.Ансаган, Ховд аймгаас оролцогч Б.Орынбасар нар шалгарлаа.

Шилдэг оролцогчдын шагналыг аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ИТХ-ын төлөөлөгч Ш.Арстан, Ю.Азамат, Х.Харахат, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Даваадорж нар гардуулан өгч баяр хүргэлээ.



Мөн энэ үеэр Казахстан Улс, Баян-Өлгий аймгаас “Айтыс”-д оролцогчдыг зохион байгуулж оролцсон С.Мейремхан, Ж.Сүйениш нарыг Ховд аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшуулав.














Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ