Монгол цэргийн өдөрт зориулсан ёслолын жагсаал боллоо



Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярыг тохиолдуулан  Ховд аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг  бүхий байгууллагуудын ёслолын жагсаал өнөөдөр аймгийн төв талбайд боллоо.
Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон  салбарын удирдлагууд оролцож, Зэвсэгт хүчний анги, байгууллагын бие бүрэлдэхүүн бүрэн жагсаж, туганд хүндэтгэл үзүүллээ.



Мөн  эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэн амжилттай ажиллаж байгаа нэр бүхий офицер, алба хаагчдыг салбарын болон бусад шагналаар шагнаж урамшуулсан байна. Түүнчлэн аймгийн Засаг даргын нэрэмжит “Марш тактик тусгай бэлтгэлийн аварга тасаг” шалгаруулах тэмцээнд шалгарсан тасаг, хамт олны шагналыг гардуулж баяр хүргэлээ. 
Тэмцээний тэргүүн байранд Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123-р ангийн 1-р тасаг, 2-р байранд Зэрэг сум дахь 325-р ангийн 332-р салбарын тасаг, 3-р байранд Үенч сумын хилийн цэргийн 0130-р ангийн тасаг тус тус шалгарчээ. 



Ёслолын жагсаалын дараа Зэвсэгт хүчний 123-р ангийн ахлагч нарын салааны бүрэлдэхүүний  Жагсаалын үзүүлэх тоглолт, хугацаат цэргийн алба хаагчдын салааны бүрэлдэхүүний  Гардан байлдааны үзүүлэх тоглолт сонирхууллаа.









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ