Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх асуудлаар хуралдав

 

Аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/108 захирамжаар батлагдсан Хөшөөтийн уурхай дахь Цэцэг сумын Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх, суурьшуулах хамтарсан ажлын хэсгийн гишүүд Мо-Эн-Ко ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж,  багийн төвийг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд ямар ажил хийж байгаа талаар ярилцлаа.



Хөшөөтийн уурхай дахь Цэцэг сумын Хөшөөт багийг нүүлгэн шилжүүлэх, суурьшуулах хамтарсан ажлын хэсгээс Судалгааны баг гарган 2018 он 04 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд Хөшөөт багийн айл өрх бүрээр орж ажиллаж, Хөшөөт багийн нийт өрх, хүн ам, үл хөдлөх хөрөнгийн бодит тоон судалгааг гаргажээ. Судалгаанд нийт 174 өрхийн 719 иргэн хамрагдсанаас Цэцэг сумын Хөшөөт багийн 145 өрхийн 591 иргэн, Дарви сумын харъяат 20 өрхийн 94 иргэн, бусад сум, багийн харъяалалтай 9 өрхийн 34 иргэн амьдарч байна. Үл хөдлөх хөрөнгийн тооллогоор өөрийн эзэмшлийн хашаатай 111 өрхийн 47 нь газар эзэмших гэрчилгээтэй, 64 нь гэрчилгээгүй, хашаагүй 63 өрхийн 12 нь газар эзэмших гэрчилгээтэй, 51 нь гэрчилгээгүй байжээ. Хөшөөт тосгонд нийт 158 өрхийн 213 барилга байгаагаас байшин 37, амбаар 138, граж 3, үйлчилгээний зориулалттай барилга 14, 61 өрхийн 44 хаваржаа, 19 өвөлжөө тоологджээ. Энэхүү судалгааны дүнг үндэслэн Мо-Эн-Ко ХХК-иас зохих хэмжээний хөрөнгө гарган тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.



Өнгөрсөн 2018 онд Улсын төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ суурьшлын бүсэд багийн төвийн байр, цахилгааны шугам сүлжэээг татсан бол Мо-Эн-Ко ХХК-нийн хувьд Ховд аймагтай байгуулсан гэрээнийхээ дагуу тус багийн шинэ суурьшлын бүсэд айл өрхүүдийн 111 хашааг татсан байна.
Цаашдаа 100 хүүхдийн цэцэрлэг, Халуун усны газар, Ус түгээх цэг зэргийг барьж байгуулахаас гадна орон сууцтай айл өрхүүдэд орон сууцыг нь барьж өгөхөөр төлөвлөж байна. Мөн нүүлгэн шилжүүлэх ажлыг 08-р сараас 09-р сарын 15 ны дотор зохион байгуулж, 10-р сараас 01-ээс эхлэн багийн айл өрхүүдэд түгээж байгаа ус, цахилгааныг бүрэн зогсоохоор төлөвлөж байгаа талаараа ярьж танилцуулав.









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ