Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болов



Ховд аймгийн цаг үеийн нөхцөл байдал, байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Шуурхай зөвлөгөөнд 97 байгууллагын удирдлагууд оролцохоос 71 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Энэ үеэр “Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх” тухай аймгийн Засаг даргын албан даалгавар, Төрийн албаны зөвлөлийн шинээр батлагдсан тогтоол, журам, төрийн албан хаагчийн ёс зүйн зарчмын талаар танилцуулж, Засгийн газар болон аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, цаг үеийн ажлыг эрчимжүүлэх тухай үүрэг чиглэл өглөө.

ВИДЕО: 









Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ