Ховд аймагт БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэл 80 хувьтай явагдаж байна



Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”, ажилтан илгээх болон хүлээн авах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн дагуу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын 15 дахь удаагийн бүртгэл явагдаж байна.
Бүртгэлийн үйл ажиллагаа гуравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд явагдах бөгөөд Ховд аймгийн хэмжээнд 139 иргэн  бүртгэхээс одоогийн  байдлаар  80 хувьтай, хэвийн явагдаж байна.
Энэ хүрээнд 1979 оны 03 сарын 14-нээс 2001 оны 03 сарын 13-ний өдрийн хооронд төрсөн иргэн, 3,5*4,5 харьцаатай цээж зураг 2 ширхэг /бараан хувцастай/, хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй, тус улсаас албадан гаргуулаагүй,  өнгө ялгах чадвартай, мэргэжлийн бус ажилчны Е-9, усан онгоцны ажлын Е-10 визээр БНСУ-д 5-аас дээш жил ажиллаагүй байх зэрэг шаардлага хангасан иргэдийг бүртгэж байгаа юм.



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ