Төрийн банкны хамт олон Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн иргэдэд хүндэтгэл үзүүллээ


Монгол улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ой, Төрийн банк үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярыг тохиолдуулан Төрийн банкны Удирдах ажилтны баруун бүсийн улсын анхдугаар зөвлөгөөнийг энэ сарын 13,14-ний өдөр Ховд аймагт  зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Төрийн банкны гүйцэтгэх захирал, Төрийн банкны 21 аймаг, дүүргийн салбар тооцооны төв болон удирдлагын багийн захирал, менежерүүд оролцож байна.  
Төрийн банкны хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд аймгийн ХХҮГ-ын дэргэдэх Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус төвд амьдарч байгаа асруулагч иргэдтэй уулзан,  гарын бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төвд 21 иргэн асруулж байна.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ