Эрүүл мэндийн яамны Эмнэлэгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин,Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар нарын албаны хүмүүс Ховд аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржавтай уулзаж эрүүл мэндийн салбарт баримталж буй бодлого чиглэл, хийж хэрэгжүүлэх ажил, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан санал солилцлоо.
ЭМЯ-ны ажлын хэсэг энэ сарын 11 хүртэл Ховд аймагт ажиллахаар төлөвлөжээ. Энэ хугацаанд буюу 3-р сарын 7 ны өдөр
“Инээмсэглэл-Эерэг хандлага” уриан дор зохион байгуулах аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд оролцохоос гадна аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн Оношилгоо эмчилгээний төв нь алслагдсан бүс нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлж буй байдал, тулгамдсан асуудалтай танилцана. Мөн 6,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ барилгатай болсон Булган сумын Нэгдсэн эмнэлэгийн болон зарим сумдын Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан ажиллах юм байна.