Ховд аймгийн Барилгын салбарын удирдах ажилтнуудын энэ оны анхны сургалт, зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгууллаа. Зөвлөгөөний хүрээнд барилгын салбарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, энэ онд хийгдэх хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх талаар хэлэлцсэн юм. Зөвлөгөөний төгсгөлд 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг чанаржуулах, барилга байгууламжийг цаг хугацаанд нь хүлээлгэн өгөх, байнгын хяналтыг сайжруулах, барилгын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, барилгын норм, стандартыг мөрдөх чиглэлээр зөвлөмж гаргалаа. Мөн аймгийн Засаг дарга Б.Дүгэржав 2019 онд барилгын салбарт баримтлах бодлого, анхаарах асуудлын талаар танилцуулж, үүрэг чиглэл өгөв.ВИДЕО: Огноо: 3/4/2019 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 989 Мэдээ таалагдсан: