"Эх орон-Миний бахархал" сэдэвт шүлэг, эссэ бичлэгийн уралдааны шилдэгүүд тодорлоо

Image may contain: 5 people, people smiling, people standing and shoes

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас “Эх орончдын өдөр”-ийг угтан оюутан, залуус, сурагчдын эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнэ, бахархах түүхийн талаарх мэдлэг, мэдээллийг нь нэмэгдүүлж, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “ЭХ ОРОН-МИНИЙ БАХАРХАЛ” сэдэвт шүлэг, эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулсан. Уралдаанд нийт 50 гаруй оролцогч бүтээлээ ирүүлсэн бөгөөд мэргэжлийн багш, зохиолчдын төлөөллөөс бүрдсэн шүүгчид шүүн, хэлэлцэж шилдэг бүтээлүүдийг шалгаруусан юм.

“ЭХ ОРОН-МИНИЙ БАХАРХАЛ” сэдэвт шүлгийн уралдаанд: 
1-р байр: МУИС-ийн ХУС-ийн 1-р курсын оюутан М.ДЭВЭЭЖАРГАЛ
2-р байр: ХИС-ийн МХУЗ-ын 3-р курсын оюутан З.НЯМДАРЬ
3-р байр: ХИС-ийн МХУЗ-ын 1-р курсын оюутан Б.ХҮЛЭГБООРЧИ

“ЭХ ОРОН-МИНИЙ БАХАРХАЛ” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны оюутан, залуусын ангилалд: 
1-р байр: Солонгос улсын Сувон хотын хэлний бэлтгэлийн оюутан М.ТОГТОХБААТАР
2-р байр: ХИС-ийн Эрхзүйн 2-р курсын оюутан А.ЦОГТБАЯР
3-р байр: ХИС-ийн химийн 4-р курсын оюутан Б.НАНСАЛМАА
Тусгай байр: ХИС-ийн МХУЗ-ын 1-р курсын оюутан Б.ЦЭВЭЛМАА

“ЭХ ОРОН-МИНИЙ БАХАРХАЛ” сэдэвт эссэ бичлэгийн уралдааны ахлах ангийн сурагчдын ангилалд: 
1-р байр: Цаст-Алтай цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч А.ГАЛМӨНХ
2-р байр: II-р сургуулийн 11а ангийн сурагч С.АЛТАНЗАНА
3-р байр: ХИС-ийн дэргэдэх Ахлах лицей сургуулийн сурагч Г.НАМУУНАА
Тусгай байр: Прогресс сургуулийн 11а ангийн сурагч Г.АМАРЖАРГАЛ нар шалгарсан байна.
Уралдааны шилдэг оролцогчдын шагналыг өнөөдөр буюу “Эх орончдын өдөр”-ийн баярын хурлын үеэр гардуулан өгч, баяр хүргэлээ.

Image may contain: 4 people, people standing, shoes and suit

Image may contain: 5 people, people smiling, people standing

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ