“Оросын боловсролын үзэсгэлэн - 2019” арга хэмжээг угтан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол Соёл Урлагийн газар, Ховд Их сургууль хамтран
“Монгол Улсын Баруун бүс-Оросын Боловсролын анхдугаар үзэсгэлэн-2019" арга хэмжээг 3-р сарын 11,12-ны өдрүүдэд Ховд хотод зохион байгуулна.
Арга хэмжээнд ОХУ-ын Алтайн хязгаар, Алтайн БНУлс, БНТува улсын Их дээд сургуулиудын төлөөлөл оролцох бөгөөд нийт эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан залуус, сурагчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.