Сүүлийн жилүүдэд малын тоо толгой өсөн нэмэгдэж тэр хирээр бэлчээрийн даац хэтэрсэн. Энэ нь МАА-г хөгжүүлэх цаашлаад малчдын амьжиргаанд сөрөг үр нөлөө үзүүлэх эрсдэлтэй учраас Щвейцарын Хөгжлийн агентлаг, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо,
“Ногоон алт” төсөл Хас банктай хамтран
“Ногоон бэлчээр” хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр төслийг Ховд аймгийн Чандмань суманд хэрэгжүүлж байна. Бэлчээрийн зүй зохистой, тогтвортой ашиглалтыг дэмжих, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор туршилтын байдлаар хэрэгжүүлж буй тус төслийн нээлтэд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, тус сумаас сонгогдсон ИХ-ын төлөөлөгч Д.Баатарзориг Хас банкны гүйцэтгэх захирал М.Болд болон төслийн зөвлөх, мэргэжилтнүүд оролцлоо.
“Ногоон бэлчээр” төслийг Монгол улсын 21 аймгаас зөвхөн 2 аймгийн 2 сумын зарим малчин өрхийг сонгон хэрэгжүүлж байгаагийн нэг нь Хэнтий аймгийн Баян-Овоо сум, нэг нь Ховд аймгийн Чандмань сум болж байна.
ВИДЕО: