Ховд голд 6 настай хүүхэд осолджээ



2019 оны 02-р сарын 13-ны өдрийн 16:55 цагийн орчим Ховд аймгийн Мянгад сумын Баянхошуу баг /сумын төвд, аймгийн төвөөс  зүүн  хойд зүгт  45 км-т/  тус сумын иргэн Г /6 настай/ “Ховд” голд /Өргөрөг 480236’29”, Уртраг 910922’51”/ осолдсон байна. Дуудлагын дагуу Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, сумын Засаг даргын Тамгын газрын нийт 73 хүн, 8 автомашинтайгаар Ховд голын мөсөнд 96 цооног гаргаж, 96 удаа гүний шумбалт, голын харзалсан хэсэгт 3 км-т завиар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ