Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллана



Энэ сарын 18 ны өдөр Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга Т.Бадралаар ахлуусан ажлын хэсэг Ховд аймагт ажиллана. Үүнтэй холбогдуулан өнөөдөр аймгийн Онцгой комисс хуралдаж хэд хэдэн асуудлыг авч хэлэлцсэн байна. Үүнд:
1. Гахайн аж ахуй үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг цэгүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг, тандалтын үйл ажиллагааг зохион байгуулах
2. Хоол, хүнс үйлдвэрлэгчдийн хаягдлаас өвчний дэгдэлт гарч байгааг анхаарч сум, аймгийн хогийн төвлөрсөн цэгүүдэд судалгаа, тандалтыг гүйцэтгэх
3. Золбин ноход вирус тээгч болох тул нохой устгалын арга хэмжээг орон нутгийнхаа түвшинд зохион байгуулах
4. Мал эмнэлгийн мэргэжилтнүүдээр өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг зохион байгуулах 
5. Гамшгийн шуурхай удирдлагын газраас өгсөн "Гахайн Африк мялзан" өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг зохион байгуулах талаарх зөвлөмжийг даруй гүйцэтгэх
6. Улсын Онцгой комиссын 2019 оны 01 дүгээр хуралдаанаас гаргасан үүргийг хэрэгжүүлж, ажлын тайлан мэдээг аймгийн Онцгой байдлын газарт нэгтгэн өдөр бүр18:00 цагт илтгэж ажиллах гэсэн 6 үүргийг танилцуулж хурлаас тодорхой шийдвэрүүдийг гарган ажиллахаар боллоо.

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ