Ховд аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх З.Баянмөнх багштай
“Сүлд-Алдар” таеквондогийн клубын шигшээ багийн тамирчид 10 сарын 20,21-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан
“Мongolia Open 2018” Олон улсын нээлттэй тэмцээнд амжилттай оролцож 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.
“Мongolia Open 2018” тэмцээнд 1-р сургуулийн И.Хүрэлбаатар, Прогресс сургуулийн Б.Мишээлт, 6-р сургуулийн О.Очмаа, 2-р сургуулийн Д.Буяннэмэх нар ээлж дараалан ялалт байгуулж алтан медаль хүртсэн бол Прогресс сургуулийн П.Болортуяа, 1-р сургуулийн Э.Амартөр, Прогресс сургуулийн Ч.Буяннэмэх нар мөнгөн медалийн эзэд болов. 1-р сургуулийн М.Маралмаа, Цаст-Алтай сургуулийн Б.Намуун, 3-р сургуулийн Ц.Сарангэрэл нар хүрэл медаль хүртэж Ховд нутгийнхаа нэрийг дуурсгаж үеийнхнийгээ манлайлсан байна.
Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй
“Мongolia Open 2018” олон улсын тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах ба энэ удаагийн тэмцээнд БНСУ, Япон, ОХУ, Казакстан, Узбекстан, Тайланд, Тайвань, Хонг Конг зэрэг 10 гаруй орны баг тамирчид өрсөлдсөн нь тус тэмцээний чансааг тодорхойлж байна. Сүүлийн үед Таеквондогийн спорт Дэлхий нийтэд хурдацтай хөгжиж байгаа бөгөөд дэлхийн 209 орны 80 гаруй сая хүн энэхүү спортоор хичээллэж байгаа гэсэн тоон судалгаа гарчээ.