-Аргын тооллын 10 сарын 8. Даваа (Сумьяа) гараг / 2018 /



-Аргын тооллын 10 сарын 8. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын 29, харагчин тахиа, тугчин-12 од, шороо суудал, 4 ногоон мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр. Хүйтэн шүүдэр-17:38.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:00-18:18.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул сүлд тэнэж одох тул цээрлэвэл зохилтой.
-Могой, үхэр, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Дайсныг номхтгох, ад зэтгэр, муу үйлийг дарах тэргүүтэн хатуу үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мэргэ төлгө тавих, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, бэрийн үйл, мал худалдах, арилжаа хийхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ