Ховд аймгийн 16 сумын 17 малчин өрх таван ханатай өргөө гэртэй боллоо



Ардчилсан намаас Монгол орон даяар “Монголоо сонсъё” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлж иргэд сонсогчдынхоо дуу хоолойг сонсож ажилласны үр дүн олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Н.Пунцаг байгалийн бэрхшээлээс болж орон гэргүй болсон иргэн, өрх толгойлсон эмэгтэй, өрхийн орлогогүй, олон хүүхэд төрүүлж өсгөсөн айл өрх, удахгүй гал голомтоо бадраах өлгийтэй үрээ тэвэрсэн залуу хос гээд нийт 17 өрхийг таван ханатай гэртэй болголоо.  Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилж байгаа энэ цаг үед нэг ч гэсэн өрхийг өргөө цагаан гэртэй болгож байгааг олон хүн сайшааж байна.

ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ