Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн Н.Пунцаг 16 сумын 17 малчин өрхөд 5 ханатай гэр олгоно



Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн Н.Пунцаг хөдөөгийн 16 сумын 17 малчин өрхэд 5 ханатай өргөө гэр олгохоор болжээ. Малчин өрхүүдэд гэр гардуулах арга хэмжээг маргааш буюу 10-р сарын 04 ний 10 цагт аймгийн төв талбайд зохион байгуулахаар ажлын хэсэг бэлтгэлээ ханган ажиллаж байна. Уг арга хэмжээнд аймгийн Ардчилсан намын дарга Ч.Чинбат, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн Н.Пунцаг болон бусад албаны хүмүүс оролцоно гэж Ховд аймгийн Ардчилсан намын хэрэг эрхлэх газраас мэдээллээ.







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ