Б.Пүрэвдорж: Өнгөрсөн хугацаанд МАН-ын Засгийн газар 3.5 тэрбум ам.долларын зээл нэмж авч, хүн бүрийг 22 сая төгрөгийн өртэй болгосоноос өөр юу хийсэн юм бэ???

  
УИХ-ын хурлын Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн илэрхийлсан байр суурийг бүрэн эрхээр хүргэж байна.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсан. Хэн нэгэн УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдож магадгүй, эсвэл сум дүүргийн төлөөлөгч үхэж, үрэгдэж магадгүй гэж бодоод нэг сарын нэгэнд ажлаасаа гарах нь юм байна. Тэгээд 10 дугаар сарын 7 хүртэл хүлээгээд болохгүй болохоор 10 дугаар сарын 8-нд  төрийн албандаа ороод гурван сар болоод дахиад гарна гэсэн хэлбэрээр шийдсэн шийдэл.

Үндсэн хуулийн цэц үе үеийн эрх баригчдын өнгөн дээр шийдвэр гаргаж байна.

Тийм учраас Үндсэн хуулийн цэцийн асуудлаар биш шийдвэр гаргах болсон МАН-ын талаар өнөөдөр ярина.

2016 онд Монголын хүн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо гэж хар пиардаж байгаад  МАН сонгуульд ялсан. 
Ардчилсан намын Засгийн газар 3.2 тэрбум ам долларын зээл тавьж ямар ажлуудыг хийснийг ард түмэн мэдэж байгаа

  1. 3000 км тавьсан
  2. Гэр хорооллын барилгажилтын асуудал
  3. түгжрэлийн асуудлыг шийдсэн
  4. Сум бүрт өндөр хүчдэлийн шугам тавьсан
  5. 90 мянган айл ипотекийн зээлээр орон сууцтай болсон мянга мянган аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээл авч бизнесээ сайжруулсан гээд маш олон ажил бий.
Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд МАН-ын Засгийн газар 3.5 тэрбум ам.долларын зээл нэмж авч,  хүн бүрийг 22 сая төгрөгийн өртэй болгочихоод юу хийсэн юм бэ? Юу ч хийгээгүй. Ховд аймагт юу ч хийгээгүй. Ганцхан ширхэг барилга барьсан нь шоронгийн барилга. Хэнтий аймагт яг ижилхэн. Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгийн барилга барьсан гэж байвал Ардын нам эндүүрч байна. Түүнийг чинь 2014 онд эхэлсэн юм. 120 айлын орон сууц ТОСК барьсан 2016 оны 4 дүгээр сард шийдвэр нь гараад ашиглалтад орсон. Хэнтий  Аймгийн Биндэр, Батширээт суманд  хоёр сургууль ашиглалтад орсон нь нэг нь 2013 онд, нөгөө нь 2014 онд ашиглалтад орсон. Ардын намынхан зүгээр л тууз хайчилсан. Тийм учраас та нар ард түмний сонголтын өмнө очиж чадахгүй байна. Хэнтий аймгаас удаа дараа сонгогдсон Ардын намын дарга У.Хүрэлсүх чинь ичих нүүрээ элгэндээ наагаад тэнд очиж чадахгүй байгаа учраас та нар Үндсэн хуулийн цэцтэй нийлээд аргацааж  магадгүй.

Тийм учраас сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг би өргөн барина. Ардын намыг сонгууль, сонголт, ард түмний өмнө үнэлгээ тавиулах цаг нь болсон.

ВИДЕО:

 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ