Ховд аймгийн дулааны станцууд жил бүрийн 10-р сарын 1-ээс халаалтаа өгч эхэлдэг. Шугам сүлжээний эвдрэл гэмтлийг олж, зассаар байтал бараг 10-р сарын дунд хүрч байж халаалт жигдэрдэг нь тогтсон уламжлал болсон. Намар налгараараа, дулаан байгаа үед халаалтаа хүлээж болох ч сүүлийн өдрүүдэд цаг агаар хүйтэрч байгаагаас орон сууцны оршин суугчдын ялангуяа нялх балчир хүүхдүүд, ахмад настангуудын тав тух алдагдаж байна. Тиймээс аймгийн Засаг дарга Б.Дүгэржав өнөөдөр “Ховд дулааны станц” болон “Бадамлах дөл” дулааны станцын удирдлагуудыг хүлээн авч уулзан халаалт дулааныг яаралтай өгөх талаар үүрэг чиглэл өглөө. Тэрээр эхний ээлжинд орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлэгийн халаалтыг өгөхийг анхааруулав. Дулааны 2 станцуудын хувьд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж, зохих хэмжээний нүүрсний нөөцтэй байгаа учраас халаалтыг 09-р сарын 26-аас буюу урьдчилан өгөх бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ. Огноо: 9/25/2018 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1674 Мэдээ таалагдсан: