Нийтийн бүжгийн спортын багш бэлтгэх анхан шатны сургалт эхэллээ

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Монголын Нийтийн бүжгийн спортын холбоо, “Эрүүл амьдралын төлөө хамтдаа” төслөөс нийтийн бүжгийн спортыг орон нутагт хөгжүүлэх, иргэд, хүүхэд, залуучуудын эрүүл мэнд, гоо зүйн боловсрол, соёлыг дээшлүүлэх, чөлөөт цагийн ашиглалтыг сайжруулах, нийтийн бүжгийн спортоор сонирхон хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх, бүжгийн хөдөлгөөн, элементүүдийг иргэдэд стандартын дагуу чадварлаг эзэмшүүлэх, бүжгийн клуб, хамтлаг байгуулж тууштай ажиллах багш, дасгалжуулагчдыг бэлтгэх зорилгоор “Эрүүл амьдралын төлөө хамтдаа” сэдэвт нийтийн бүжгийн спортын багш бэлтгэх анхан шатны сургалтыг энэ оны 09 дүгээр сарын 10-18-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна.

Нийтийн бүжгийн спортын багш бэлтгэх анхан шатны сургалтын ивээн тэтгэгчээр Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам, хамтран зохион байгуулагчаар аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Биеийн тамир спортын газар ажиллаж байгаа юм. Нийтийн бүжгийн спортын сургалтыг “Эрүүл амьдралын төлөө хамтдаа” төслийн удирдагч, МНБСХ-ны тэргүүн Б.Жияандорж, МНБСХ-ны гүйцэтгэх захирал, бүжгийн багш С.Ундрах, бүжгийн багш МУСТА. С.Оюунцэцэг болон бүжгийн багш Э.Хосбаяр, Э.Гансүх нар удирдан явуулж байгаа бөгөөд 42 цагийн сургалтын хүрээнд иргэдэд Европ болон үндэсний стандартын 16 төрлийн бүжгийг эзэмшүүлэх аж.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Сургалт нийтийн бүжгийн үндсэн товшилтууд болон ёслох, гарын барилт, бүжгийн эхлэл дадлага хичээлээр эхэллээ.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ