Олон улсын Хөөмийн урлагийн V наадам 09-р сарын 26-28-ны өдрүүдэд Ховд аймагт болно



Монгол хөөмийн уламжлалт урын санг сурвалжлан илрүүлэх, судлан сурталчлах, өвлүүлэн хөгжүүлэх, билэг авьяастныг тодруулах, хөөмийчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, Монгол Хөөмий урлагийг өвлөн уламжлагчдын уран бүтээлийн хамтын ажиллагааг батжуулах, Хөөмийн өвлөн тээгчдийн тоог нэмэгдүүлэх, сургалт судалгааны явцад ахиц гаргах, харилцан туршлага солилцох үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Олон улсын хөөмийн 5 дугаар наадам”-ыг энэ оны 09 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулна.
Олон улсын хөөмийн 5 дугаар наадмыг насанд хүрэгчдийн гоцлол болон хамтлаг, хүүхдийн гоцлол гэсэн төрлөөр зохион явуулж, “Шилдэг өвлөн уламжлагч”, “Шилдэг өвлүүлэгч” номинац шалгаруулах бөгөөд Монгол Улсын болон Олон Улсын хөөмийчид оролцох аж. 

ВИДЕО:



No automatic alt text available.
 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ