Ховд аймаг соёлын биет бус өвийн их наадмын дэд байранд шалгарав

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Соёлын Биет Бус Өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх, соёлын биет бус өвийн таван ай савын зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилгоор “Соёлын биет бус өвийн их наадам”-ыг улсын хэмжээнд 2 үе шаттайгаар зохион байгууллаа. “Соёлын биет бус өвийн их наадам”-ын анхан шатны шалгаруулалтад 17 сумаас соёлын биет бус өвийг өвлөн тээгч, уламжилж авч явж байгаа ардын авьяастнуудын төлөөлөл 300 гаруй хүн оролцож, “Эх хэл болон аман уламжлал, илэрхийллүүд”, “Гар урлал”, “Язгуур урлаг”, “Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан”, “Уламжлалт зан үйл, ёслол, баяр наадам” гэсэн соёлын биет бус өвийн 5 ай савын төрлөөр өрсөлдөж, сумдын төлөөлөл шилдэг 25 соёлын өв тээгч тус наадмын хоёр дахь шатны шалгаруулалтад аймгаа төлөөлөн оролцох эрхийн бичиг гардан авсан. Тэгвэл манай аймгийн ардын авьяастнууд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс хоёрдугаар байранд шалгарч "Хүндэт өргөмжлөл", 15,0 сая төгрөгөөр шагнуулсан байна. Мөн оролцсон уран бүтээлчдээс соёлын тэргүүний ажилтан 2, ардын авъяастан 2 , яамны жуух бичгээр 2 хүн тус тус шагнагуулжээ.

Urnaa Urnaa-н зураг.

Urnaa Urnaa-н зураг.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ