УИХ-ын гишүүн О.Батнасан тойргийнхоо сумдын зуншлага эргэж, хаврын чуулганы ажлаа тайлагналаа



УИХ-ын гишүүн О.Батнасан тойргийнхоо сумдын зуслангаар ажиллаж, малчид ард иргэдийнхээ санал хүсэлтийг нь сонсон, ажлаа тайлагналаа. Тэрээр 2018 оны 8 сарын 3-5-ны өдрүүдэд Мөнххайрхан, Мянгад, Эрдэнэбүрэн сумдын зуслангуудаар ажиллав.



Мөнххайрхан суманд энэ онд улсын төсвөөр Сургуулийн барилгын их засвар, ЗДТГ-ын автомашины санхүүжилтийг шийдвэрлүүлэхэд гишүүний зүгээс дэмжлэг үзүүлж шийдүүлсэн байна. Мянгад суманд 0,4 кВт-ын шугам, Сумын халаалтын зуух, гадна шугам сүлжээний зураг төсөв зэргийг шийдүүлжээ. Тус сумын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэдийн зүгээс онцолж байсан гол асуудал бол "Баянхар"-ын ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа, "Халзан бүргэдэй"-н ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг зогсоох байр суурьтай байгаагаа илэрхийлж байлаа. Тиймээс уг асуудалд УИХ-ын гишүүн О.Батнасан холбогдох яам, тамгын газруудын хамтарсан ажлын хэсэг гарган дээрх газруудад газар дээр нь ажиллуулахаа мэдэгдэв. 



Эрдэнэбүрэн сумын хувьд Эрүүл мэндийн төвийн барилгын их засвар, Сумын соёлын төвд Хөгжмийн тоног төхөөрөмж, суурин комьютер, принтер зэрэг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр болоод байгаа юм. Харин 2019 оны улсын төсвөөс Мөнххайрхан суманд Соёл, спортын төвийн барилга, аймгийн төвтэй холбосон 65км замыг сайжруулах, Мянгад суманд Сургуулийн барилгын их засвар, Мянгад адууг омог, үүлдрийн хэсэг, үүлдрээр баталгаажуулах, Эрдэнэбүрэн суманд Нутгийн удирдлагын ордон, Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц зэрэг томоохон хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг дэмжүүлэхээр зорьж байна. Мөн Жаргалант суманд БОЭТ-ийн чийрэгжүүлэлт, соёл спортын төв 600 сая төгрөгөөр, ХИС-ийн номын сангийн барилга 2.5 тэрбум төгрөгөөр тус бүр хийгдэхээр төлөвлөгдөөд байгаа ажээ.


 
Ийнхүү иргэдийнхээ санал хүсэлтийг сонсон цаашид хийх ажил хэрэгтээ тусгах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг сонсож шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлж байгаа энэхүү ажлыг иргэдийн хувьд талархан хүлээн авч байлаа. 







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ