Жаргалант сумын 80 айлын орон сууцны халаалтын болон хэрэглээний халуун усны шугам засварын ажлыг хийж гүйцэтгэв

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Аймгийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А|451 дүгээр захирамжийн дагуу Улсын болон Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжиж буй барилгын их засвар, засварын ажлуудыг хүлээн авах, хяналт тавих ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг 08 дугаар сарын 06-ны өдөр Жаргалант сумын 80 айлын орон сууцыг хорооллоор нь засварлах ажлын хүрээнд хийгдсэн “80 айлын орон сууцны халаалт, хэрэглээний халуун усны шугам засварын ажил”-ын гүйцэтгэлтэй танилцлаа.

Жаргалант сумын 80 айлын орон сууцны халаалтын болон хэрэглээний халуун усны шугам засварын ажлыг “Хан асар” ХХК-ийн сантехникийн инженер 1, гагнуурчин 3, сантехник слесарь 3, туслах ажилтан 1, нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Ингэхдээ ОХУ-д үйлдвэрлэсэн сайн чанарын ган болон цайрдсан турбо, БНХАУ-д үйлдвэрлэсэн хаалт, арматуруудыг ашигласан байна. Тодруулбал, нийт шугам сүлжээний хуучин хаалт, турбог буулгаж, 1, 2 дугаар 80 айлын орон сууцны дулааны узель шинээр угсарч, дулаалга хийжээ. Мөн халаалтын гол буцах шугам дээр салбар босоо шугамын хаалттай отволыг дотогш нь цоолж, суулгаж оруулан гагнасан бөгөөд халаалтын гол буцах шугамын налууг гаргаж, дээврийн халаалт өгөх шугамыг бүрэн дулаалсан байна. 1, 2 дугаар 80 айлын орон сууцны тус бүр нэг, дөрөвдүгээр орцны хэрэглээний халуун, хүйтэн усны оролтын нийт 14 хаалтыг шинээр сольжээ. Дулааны шугам угсралтын ажил хийхдээ халаалтын гол магистраль өгөх, буцах шугамын диометрийг ф25, 32, 40, 50, 70, 80, 100 мм хүртэлх ган турбогоор сонгож, түгээлтийг хийсэн байна. Мөн 1, 2 дугаар 80 айлын орон сууцны бүх орцны халаалтын буцах шугамын төгсгөл ф15 мм турботай байсныг сольж, халаалтын буцах шугамын төгсгөлийг ф25 мм турбогаар шинэчилсэн байна.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Түүнчлэн 1 дүгээр 80 айлын орон сууцны 4 дүгээр орцны хэрэглээний халуун, хүйтэн усны 1 салбар шугамыг сольж, халаалт өгөх шугамыг 2 үе будгаар будаж дулаалжээ. Мөн “Хан асар” ХХК нь 1, 2 дугаар 80 айлын орон сууцны подволь болон дээврийн техникийн заалнаас нийт 8 машин хог хаягдлыг цэвэрлэж, ачуулсан байна.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ