Жил бүрийн 8 сард УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж түүний ажлын албанаас тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзаж ажлаа тайлагнах, сонгогчдынхоо дуу хоолойг сонсож шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлыг цаашдын ажилдаа тусгах зорилгоор "Гишүүний өдөрлөг" арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн өдөрлөг арга хэмжээг 2018 оны 08-р сарын 04-ний өдөр "ШҮҮТИЙН ТОХОЙ"-д зохион байгуулсан ба өдөрлөгт Жаргалант сумын 4 багийн 1200 гаруй иргэд сонгогчид оролцож, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хаврын чуулганы тайлангаа танилцууллаа. "Гишүүний өдөрлөг"-ийн хүрээнд зохион байгуулсан спорт арга хэмжээ, тааварт уралдаан, хөгжөөнт тоглоом зэрэг сонирхолтой тэмцээн уралдаанд тойргийн иргэд, сонгогчид нь идэвхтэй, зохион байгуулалтай оролцож УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэв. Иргэд сонгогчдынхоо дуу хоолойг сонсох, өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд "Гишүүний өдөрлөг" чухал үр дүнгээ өгч байгаа талаар хүрэлцэн очсон иргэд, сонгогчид талархан ярьж байлаа.
ВИДЕО: