Чандмань суманд "Ногоон бэлчээр" туршилтын төсөл хэрэгжүүлнэ

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

“Мерси Кор Монгол” Олон Улсын байгууллага, Хас банк хамтран “Ногоон бэлчээр” туршилтын төслийн үйл ажиллагааг Ховд аймгийн Чандмань суманд хэрэгжүүлэхээр болж, судалгааны ажлыг эхлүүлж байна. Энэ хүрээнд “Мерси Кор Монгол” ОУБ, Хас банк, Тэнгэр даатгал, Nature Conservancy |Ти Эн Си| байгууллага болон аймаг, сум орон нутгийн холбогдох байгууллагуудын төлөөлөл хамтран ажиллах юм.

Мөн “Ногоон бэлчээр” туршилтын төслийн үйл ажиллагааг эхлүүлэх, танилцуулах зорилгоор “Мерси Кор Монгол” ОУБ, Хас банк, Тэнгэр даатгал, Nature Conservancy |Ти Эн Си| байгууллагын төлөөллүүд 08 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондогтой уулзалт хийлээ. Уулзалтын үеэр “Ногоон бэлчээр” туршилтын төслийн үйл ажиллагааны талаар танилцуулж, санал солилцов.

Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь малчдын хувьд нэн чухал ач холбогдолтой. Тиймээс “Ногоон бэлчээр” туршилтын төслийн үйл ажиллагааны зорилго нь хөдөө орон нутгийн иргэд, малчдын нийгэм, эдийн засгийн эрэлт хэрэгцээг хангахын тулд дэмжлэг туслалцаа үзүүлэх, байгаль орчинд сөрөг нөлөөгүй санхүүгийн бүтээгдэхүүнийг дэмжих, малчдад санхүүгийн үйлчилгээг ойртуулах, малчдын зээлийн баталгааны хувь, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа аж.

Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ