Ховд аймгийн 91 багийн Засаг дарга нар унаатай болов

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт багийн Засаг дарга нарыг унаажуулах, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилт тавьж, үе шаттайгаар шийдвэрлэн ажиллаж байна. Тэгвэл Ховд аймгийн 17 сумын 91 багийн Засаг дарга нарыг унаажуулах ажлын хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “91 мотоциклийг Багийн Засаг дарга нарт хүлээлгэн өгөх” үйл ажиллагаа 08 дугаар сарын 02-ны өдөр аймгийн төв талбайд зохион байгуулагдлаа.
Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Баярсүх болон 7 сумын 32 багийн Засаг дарга нар оролцсон юм.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.


Энэ үеэр 7 сумын 32 багийн Засаг дарга нар  hong HL200 маркийн мотоцикл гардан авав. Бусад Багийн Засаг дарга нарын мотоциклийг Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд сум орон нутагт ажиллах үеэрээ хүлээлгэн өгч байна.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Багийн Засаг дарга нарыг унаажуулснаар алслагдсан багийн айл өрх, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэдийнхээ дуу хоолой, санал хүсэлтийг сонсох, тэднийг мэдээллээр хангах боломж өргөжиж байгаа талаар Багийн Засаг дарга нар онцлон хэллээ.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ