2018 оны 07-р сарын 10-11 ний өдрүүдэд Ховд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан Үндэсний их баяр наадмын өвсөрийн бөхийн барилдааныг аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн салбар амжилттай зохион байгууллаа. Өвсөрийн бөхийн барилдаанд: 2003 оны өөрөөр хэлбэл 15-аас доош насны өсвөрийн 32 бөх барилдаж хурд хүч, авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан барилдсанаас Мянгад сумын харьяат, Жаргалант сумын ЕБ-ын 3-р сургуулийн сурагч н.Төрболд, түрүүлж, Алтай сумын харьяат н.Ган-Эрдэнэ үзүүрлэв. Өвсөрийн бөхийн барилдаанд амжилттай барилдаж түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Д.Галсандондог нар гардуулан өгч баяр хүргэлээ. Огноо: 7/12/2018 Төрөл: Урлаг, Спорт Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1933 Мэдээ таалагдсан: