-Аргын тооллын 7 сарын 9. Даваа (Сумьяа) гараг / 2018 /



-Аргын тооллын 7 сарын 9. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын 26, хар бар, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, мод суудал, 5 шар мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр. Усанд хор орох үе-рашаан, голын усанд бүү ор.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:02-20:51.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад амгалан жаргалантай машид сайн. Гэвч бич, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Морь, нохой, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Газар хагалах, хөрөнгө оруулах, хишиг даллага авах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, мал адгуус муулах үйлд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, мал худалдах, арилжаа хийхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ