-Аргын тооллын 7 сарын 8. Ням (Адьяа) гараг/ 2018 /



-Аргын тооллын 7 сарын 8. Ням (Адьяа) гараг/ 2018 /
-Билгийн тооллын 25, цагаагчин үхэр, гоё хүүхэн-1 од, уул суудал, 6 цагаан мэнгэ, арвидахын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:02-20:52.
-Өдрийн сайн цаг: Могой (09:40-11:40), бич (15:40-17:40), нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40), туулай (05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улцайх гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Могой, тахиа, үхэр, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, тариалан тарих, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, лам болох, буяны үйл, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх, бусдаар шүтүүлэхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ