-Аргын тооллын 7 сарын 6. Баасан (Сугар) гараг/ 2018 /



-Аргын тооллын 7 сарын 6. Баасан (Сугар) гараг/ 2018 /
-Билгийн тооллын 23, шарагчин гахай, дэлгэрүүлэгч-26 од, огторгуй суудал, 8 цагаан мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Баасаннамду барилдлагатай, овоо тахих өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:00-20:52.
-Өдрийн сайн цаг: Гахай (21:40-23:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), морь (11:40-13:40), хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Гэвч могой, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хонь, гахай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, равнай үйлдэх, даллага авах, эд шатаах, дайсан номхотгох, буцаах хариулах үйл, хот балгадын үйл, лам болох, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, үхэгсдийн үйл, номын хурим, гөлөг тэжээх, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.  
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ