-Аргын тооллын 7 сарын 5. Пүрэв (Бархасвад) гараг/ 2018 /



-Аргын тооллын 7 сарын 5. Пүрэв (Бархасвад) гараг/ 2018 /
-Билгийн тооллын 22, шар нохой, могойг хүлэгч-25 од, төмөр суудал, 9 улаан мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:59-20:53.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой (09:40-11:40), бич (15:40-17:40), тахиа (17:40-19:40), гахай (21:40-23:40), бар (03:40-05:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд, идээ элбэгших эрхэм сайн. Гэвч луу, үхэр, хонь, нохой, бич, тахиа цээрлэвэл зохилтой.
-Морь, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Тариалан тарих, хатуу үйл, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном сонсох, номлох, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, бурханд залбирах, ан гөрөө хийх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Бэрийн үйл, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, замд гарах, үхэгсдийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ