Ховд аймгийн 6 суманд явагдсан“Нөхөн болон Дахин сонгууль”-ийн дүн гарлаа



2018 оны 6-р сарын 24-нд улсын хэмжээнд зарим аймаг сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль зохион байгуулагдаж 11 аймаг, 29 сумын 43 хэсэгт санал хураалт явагдлаа. Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол баг, Дарви сумын Булаг баг, Мянгад сумын Баян хошуу баг, Үенч сумын Цагаан түнгэ баг, Эрдэнэбүрэн сумын Баянгол баг, Чандмань сумын Жаргалант, Сүлжээ багт явагдсан сумын ИТХ-ын сонгуульд 15 хүн нэр дэвшсэн бөгөөд нийт 2959 сонгогч санал өгөхөөс 1615 буюу нийт сонгогчдийн 55 % нь  саналаа өгч сонгуульд оролцсон байна. Үүнээс Чандмань сумын Сүлжээ багт сонгуулийн ирц 50 %-даа хүрээгүй учир хуулийн дагуу нэмэлт санал хураалт явуулахаар болжээ.

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ