Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Глобаль удирдагч дээд сургууль, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар хамтран ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалт, мэргэжил сонголтын талаар мэдээлэл хүргэх, тэдний санал бодлыг сонсох зорилгоор “Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 сургуулийн 12 дугаар ангийн төгсөгчид”-тэй уулзалт хийлээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог санаачлан Глобаль удирдагч дээд сургуулийн “1+3” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн шилдэг 35 сурагчид Тайвань улсын “Nanhua” их сургуульд нэг жил үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардуулан өгч, сурлагын өндөр амжилт хүслээ.ВИДЕО: Огноо: 6/15/2018 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1456 Мэдээ таалагдсан: