Төрийн мэдээллийн цаг-Элсэлтийн ерөнхий шалгалтын асуудлаар...



Ховд аймгийн 17 суманд 25 сургуулийн 694 бүлэгт 18472 сурагч суралцаж байна. Үүнээс анхлах ангид 3408 хүүхэд суралцаж байгаагаас суурь боловсролыг 1555 сурагч, бүрэн дунд боловсролыг 1785 суралцагч эзэмшиж, 2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтанд 1632 суралцагч бүртгүүлээд байна. Энэ жилийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын гүйцэтгэлийн үнэлгээг Ховд болон Орхон аймагт шууд танилцуулахаар бэлтгэлийг ханган ажиллаж байна. Дашрамд дурьдахад, өнгөрсөн 5 дугаар сард “Шинэ Монгол” дээд сургуулиас ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд элсэлтийн ерөнхий шалгалт болон төгсөх ангийн нэгдсэн шалгалтуудын өмнөх түвшин тогтоох, мэргэжлээ зөв сонгох, шинжлэх ухааны авъяас чадвараа сорьж, бие даан суралцах эрмэлзлэлийг бий болгох зорилгоор “ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдийн математик, физик, химийн хичээлийн олимпиад”-ыг онлайнаар зохион байгуулсан. Энэхүү олимпиадад Жаргалант сумын 1 дүгээр сургууль, Цаст-Алтай, Прогресс, Лицей сургуулийн 88 сурагч оролцсоноос 50 хувь тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгээр 4 сурагч, 40 хувь тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгээр 7 сурагч, 30 хувь тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгээр 6 сурагч тус тус шалгарчээ.

Төрийн мэдээллийн цаг-Боловсрол,соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү оролцлоо.

ВИДЕО:


 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ