Баруун бүсийн боловсрол, шинжлэх ухааны төв Ховд их сургуулийн төгсөгчдөд
“ДИПЛОМ, ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ”-ын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Ганданповрон нарын аймаг, орон нутгийн удирдлагууд, Ховд их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, профессор Ц.Баасандорж, УЗ-ийн гишүүд, ХИС-ийн СБТЭ дэд захирал, профессор Б.Нямдорж, бүрэлдэхүүний сургуулиудын захирлууд болон эрдэмтэн багш, ажилчид, төгсөх ангийн оютнууд мөн тэдний ар гэр, найз нөхөд оролцсон юм.
Баярын үйл ажиллагааг нээж ХИС-ийн СБТЭ дэд захирал, профессор Б.Нямдорж, Удирдах зөвлөлийн дарга, профессор Ц.Баасандорж болон албаны бусад төлөөлөгчид төгсөгчдийнхөө цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүслээ. Мөн шилдэг тэргүүний оюутнуудад шагнал гардуулав.
ВИДЕО: