Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Сайн хөршүүд” Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Сургуулийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэгийн хамтран "ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРГЭХ МИНИЙ ҮГ" аяныг зохион байгуулсан юм. "ЕРӨНХИЙЛӨГЧИД ХҮРГЭХ МИНИЙ ҮГ" захидлын уралдааны аян 2018 оны тавдугаар сарын 15-25-ны өдрийг хүртэл үргэлжилсэн бөгөөд улсын хэмжээнд ЕБС-д суралцаж байгаа 6-18 насны 180 гаруй хүүхдүүдээс 10516 захидал, 1268 гар зураг ирүүлсэн байна. Түүнээс захидлын төрөлд ХИС-ийн Лицей ахлах сургуулийн 11а ангийн сурагч Б.Тогтуунсувдын бичиж илгээсэн захидал шилдэг 100 захидлын нэгээр шалгарсан байна. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд нээгдсэн үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж, хүүхэд багачуудад баяр хүргэсэн байна. Ц.Энхбат Огноо: 6/8/2018 Төрөл: Боловсрол Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1426 Мэдээ таалагдсан: