Ардчилсан намын "МОНГОЛОО СОНСЪЁ" аян Ховд аймагт явагдаж байна



Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 2018 оны 04-р сарын 07 ны өдрийн 09-р тогтоолын дагуу 05-р сарын 15-наас 06-р сарын 15 хүртэл "МОНГОЛОО СОНСЪЁ" нээлттэй өдөрлөгийг нийт сум, хороонд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Ховд аймгийн Ардчилсан намаас энэ сарын 19-өөс "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ"-ийг зохион байгуулж эхлээд байна. Тухайлбал, энэ сарын 22-28 ны өдрүүдэд Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 35-р тойрог буюу Ховд аймгийн Үенч, Алтай, Мөст, Манхан, Буянт сум, Жаргалант сумын Баатархайрхан, Бичигт, Наран, Тахилт багуудад "МОНГОЛОО СОНСЪЁ" нээлттэй өдөрлөгийг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулахаар ажиллаж байна.



Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 35-р тойрог нь Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн Н.Пунцаг, Б.Батцогт, Б.Бадарч, Б.Анхбаяр, Д.Нямдаваа гэсэн 5 гишүүнтэй бөгөөд тойргийн менежерээр Д.Батцогт ажиллаж байна. Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ховд аймгийн Ардчилсан намын хорооны дарга Ч.Чинбат, Хэрэг эрхлэх газрын дарга Л.Энхбаяр нар болон аймгийн Ардчилсан намын хорооны зарим гишүүд багтан ажиллаж байна. 



Тус тойрогт зохион байгуулах "Нээлттэй өдөрлөг" энэ сарын 22 ны өдөр Үенч сумаас эхэллээ. "МОНГОЛОО СОНСЪЁ" нээлттэй өдөрлөгийн хүрээнд намын гишүүд дэмжигчдийн санаачилга, үйл ажиллагааг идэвхжүүлэх, намын бүх шатны сонгуульт гишүүдийн хамтын ажиллагааг сайжруулахаас гадна тухайн сумын ард иргэдтэй уулүаж тэдний санал бодлыг сонсох, харилцан мэдээлэл солилцох, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар үнэн зөв, бодит мэдээлэл хүргэх, орон нутгийн иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, судлах, танилцах ажлыг зохион байгуулна. 














Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ