Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал хуралдав

Image may contain: 2 people, people sitting and indoor

Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр 69.2 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Хурлыг аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд нар удирдан явуулав. Хурлын хүрээнд аймгийн Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан, “Ховд аймгийн төрийн үйлчилгээний хэрэглэгчийн үнэлгээ” судалгааны тайлан, аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны үйл ажиллагааны тайлангийн тухай тус тус хэлэлцэж, тайланг хугацаанд нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэн ажиллахыг холбогдох удирдлагуудад үүрэг болгов. Мөн Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг гэрээгээр хамгаалуулах жагсаалт, Сумдын соёлын өдрүүдийг зохион байгуулах удирдамжийн талаар хэлэлцэж, батлуулан хэрэгжилтийг ханган ажиллахыг үүрэг болголоо.

Image may contain: 2 people, people sitting and indoor

“Ховд аймгийн төрийн үйлчилгээний хэрэглэгчийн үнэлгээ” судалгааны ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Ховд их сургуулийн дэргэдэх “Баруун бүсийн тогтвортой хөгжлийн хүрээлэн”-гийн судалгааны баг 2018 оны 01 дүгээр сарын 11-нээс 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Судалгааны эцсийн дүнгээр Ховд аймгийн иргэдийн төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид өгсөн үнэлгээ 3.65 буюу 73 хувьтай байна.

Image may contain: 5 people, people sitting, table and indoor

Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ