Ховд аймаг БНХАУ-ын ШАНЬСИ мужийн ДАТУН хоттой найрамдалт харилцаа тогтоох санамж бичигт гарын үсэг үзэглэлээ



“Бүс ба Зам” санаачилга ба Монгол улс дахь боломж” сэдэвт хөрөнгө оруулалтын форум Бээжин хотноо 03 дугаар сарын 18-аас 21-ний өдрүүдэд боллоо. Энэхүү арга хэмжээг Монгол улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яам болон тус улсын Шаньси мужийн Датун хотын Ардын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Монголын Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг /МЭЗХАН/, Хятадын Эдийн засаг, Аж үйлдвэрийн холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

Арга хэмжээнд Монгол улсаас УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан тэргүүтэй ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн газрын дарга Б.Батхүү, УУХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Баярмаа, БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал, Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн болон Замын-Үүд чөлөөт бүс, Багануурын үйлдвэр, технологийн паркийн төслийн удирдагчид, дотоодын 20 гаруй компанийн төлөөлөгчид нийлсэн 52 хүний баг бүрэлдэхүүн оролцлоо.

Тэрээр хоёр улсын хөрөнгө оруулалтанд чиглэсэн энэ удаагийн форумыг дэмжин ажиллаж буй Шаньси мужийн Датун хотын Засгийн газраас тус хотын аж үйлдвэрлэлийн хөгжлийн зорилт, хөрөнгө оруулалтын бодлогоо танилцуулахын зэрэгцээ Монгол улсын Ховд аймагтай найрамдалт харилцаа тогтоох санамж бичгийг үзэглээд байна.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ