-Аргын тооллын 3 сарын 21. Лхагва (Буд) гараг/ 2018 /



-Аргын тооллын 3 сарын 21. Лхагва (Буд) гараг/ 2018 /
-Билгийн тооллын шинийн 4, хар хулгана, суудал гал, мэнгэ 7 улаан, гоё хүүхэн-1 од, үхэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:54-19:05. 
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад бие, эрхтний хүч сайжрах, баян ноён болох маш сайн. Гэвч морь, могой, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Бич, луу, хулгана, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, могой жилтнээ сөрөг муу.
-Худалдаа наймаа, модны үйл, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, гэрлэх, тустай үйлийг бүтээх, мал адгуус муулах үйлд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, хэрүүл тэмцэлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ